Thursday, December 21, 2006

Çamlıca tepe

Өнгөрдөг оны 4н сарын нэгэнд оюутаны холбооны даргаа сонгосоны дараа олонхийн саналаар олонхь Çamlıca tepe рүү гарсан бөгөөд Çamlıca tepe нь Стамбулыг дээр нь барьсан гэх 7н довний нэг юм.
Түүнчлэн тус довон дээр радио болон телевизийн сувгуудын сигналийг хүлээн аваад бидний хүлээн авагч руу дамжуулдаг аварга антэннуд байрладаг юм.
Çamlıca tepe-нээс Стамбул ч гоё харагддаг юм байна билээ шүү!

Çanakkale

ТДК-н (Türk Dünya Kordinatörlüğü) тусламжтайгаар Çanakkale руу бас яваад үзчихсээн..

Үндэсний бахархал Их Чингис Хаан


Хүний нутагт эх нутгийн маань тоос нь хүртэл сайхан санагддаг юм билээ. Турк улсад элээсэн 4н жилийн турш эх орно ингэж их санагалзсан нь үгүй гэмээр... Алхам дутамд тааралдах Чингис хааны зурагтай шошгийг хараад эх орноороо бахархахын зэрэгцээ эмзэглэхгүй байхын аргагүй.

Нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн миний, бидний үндэстний одоогийн байр байдалыг бодох тусам зүрх шимширмээр.


“Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс” нэртэй үзэсгэлэн Sakip Sabanci Музейд 12н сарын 7нд нээгдсэн бөгөөд 2007 оны 4н сарын 8ныг дуустал үргэлжилэх юм байна.Тус үзэсгэлэн Kunst und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland-Бонн, Staatliches Museum für Völkerkunde-Мүних, Kunsthistorisches Museum- Виянна, Доод Австар мужийн Боловсрол Шинжлэх ухаан Урлагийг хариуцсан сайд болон Sabancı их сургууль Sakıp Sabancı Mузэйн хамтийн ажиллагаа, Garanti Бaнкны ивээн тэтгэлгээр, Монголын үндэсний Музей, Европ, Туркын Музейнүүдээс цуглуулсан 600н бүтээл олны хүртээл болoхоос зарим бүтээл нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй бүтээлүүд юм байна.


Тус үзэсгэлэнгийн үеэр
музейд байрлах салонуудад конфранс, галэpрэйн тухай харилцан cанаа бодолоо солилцоx яриа, хүүхдүүдэд боловсрол олгох програмууд болох юм байна.

Gezi ve Kültür клуб 12 сарийн 16ны өдөр хэсэг нөхдийн хамтаар тус музей рүү явцгаасан билээ. Пиккасогийн зургийн үзэсгэлэнг бодоход илт бага хүн үзэж байсаныг нуугаад юу хийхэв.

Нойроо харамлаад :-) эсвэл ажилтай байсан нөхөддөө зориулан доор хаягий нь сийрүүлэе.

Sakıp Sabancı Cad. No:22
Emirgan 34467
İstanbul

Монголоо танилцууллаа, Монгол хүн гэдгээрээ дахин нэг бахархлаа.

‘Чөлөөт цаг’ Gezi ve Kültür клуб , Чингис хааны мэндэлсэний 840н жил, Тулгар Төр байгуулагдасаны 800н жилийн ойг тохиолдуулан, Cтамбул хот дахь Монгол оюутнуудын сурдаг их дээд сургуулиуд дээр,

сургууль болгоноос баг бүрдүүлэн, сургууль хоорондын уралдааны журмаар Монгол орноо танилцуулсан билээ.

Тус танилцуулах vйл ажиллагаа нь:

1.Boğaziçi, 23-24. 05.2006, Güney kampusu/ Hisarüstü

2.Маrmara, 17-18.05.2006, Göztepe kampusu/ Göztepe

3.Мimar Sinan 15-16.05.2006 Findikli kampusu

4. ITU 05.05.2006 Maslak kampusu

5. Isтаnbul 03-04 .05.2006 Avcilar ve Beyazit kampusu

6. Fatih 25-27.04.2006 Hadimkoy kampusu

зэрэг 6н сургуулийн 7н төв дээр, дээрх товлосон өдрүүдэд оюутнуудын нөр их зүтгэлээр, дуутай, хуууртай, буузтай, банштай болж өнгөрсөн билээ.

Багуудаас Маrmara сургуулийн багийг илүүг санаачлан, олны сонирхолийг татаж чадсан хэмээн үзэж “Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс” үзэсгэлэнг багаараа үнэгүй үзэх эрхийн бичиг болон багийн бүрэн бүтэн байдал, багийн гишүүдийн идэвхийг үнэлсэн талархалын бичгийг Gezi ve kültür kлубийн ахлагч Н.Номинчулуун Marmara багийн ахлагчид гардуулан өгcөн билээ.


Garipçe



Стамбул хотын Sarıyer дүүрэгт холбоотой жижигхэн загасчны хотхон юм. Маниус бас загас барьчих санаатай баахан оролдсон даанч...

Цасан дээр унаж сурсаан, одоо мөсөн дээр унаж сурнаа :-)


Унаж тусаж хашрах биш дараагийнхаа аялалаар Галлэрэй худалдааны төв дахь коток руу явлаа.

Мөсөн дээр унах ч чанга байна лээ шүү, цас хажууд нь хөвөн даавуу л гэсэн үг :-)

Галлэрэй худалдааны төвийн тухай бяцхан яриа дэлгэхэд Туркийн анхны төвлөрсөн худалдааны төв юм гэнэ лээ шүү!

Нээлтийг нь 1988 онд тэр үеийн сайд Turgut Özal хийсэн бөгөөд "modern" амьдарлийн хэв маягийн тэмдэг болсон юм байна.

Дашрамдахад 12 сарын 22ний 6н цагаас дахин нэг удуу олноороо мөсөн дээр унах сургуулилт хийнэ шүү!

Энхбатийн шүүмжилэлийг хүлээн зөвшөөрөөд Галлэрэй төвийн хаягийг сийрүүллээ.

Adres: Sahilyolu 34158 Ataköy İstanbul
Galleri Danışma Telefonu: 0212 559 95 60
Galleria Fax : 0212 560 05 38

Ulaşım Bilgileri

Dolmuş : Yeşilköy – Taksim Dolmuşları
Otobüs :
Eminönü Yeşilköy Otobüsleri: 81 numara


Олноороо ирээрэй!


Wednesday, December 20, 2006

Түүүхтэй хөтлөлцөн алхсан хэдэн хором

5н сарын 19ны өдөр нар дээр мандан, маниус Стамбул дахь түүхэн гайхамшигуудыг "гэсэн" явлаа. Yнэхээр гайхамшигтай. İustinianos хааны зарлигаар 100н дархны удирдлаган доорх 10,000 ажилчин, 532 онд эхлэн 537 оны 12 сарын 27нд баригдаж дууссан байна. 916 жилийн турш Христийн сүм байсныг Fatıh Sultah Mehmet Стамбулыг эзэлсэнийхээ дараагаар лалын сүм болгон 481 жил хэрэглэсэнй дараа музей болгон хэрэглэх болсон байна.

Topkapı музей нь Fatih Sultan Mehmet-н зарлигаар 1460 онд баригдаж эхлэн 1478 онд ашиглалтанд орсон юм байна. Тус ордон нь 380н жилийн турш хаадын төв ордоны үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Dolmabahçe ордонг баригдасаны дараагаар үүргээ алдсан байна.

Atatürk-ийн зарлигаар 1924 оноос музей болгон ашиглагдах болсон байна.

Тус музей дэхь мянга мянган үзвэрээс хамгийн шунал хөдөлгөм нь гарцаагүй Kaşıkçı алмас мөн юм 86н карат тус алмас нь дэлхийд хамгийн их мэдэгддэг 22 дахь алмас юм байна.