Friday, January 12, 2007

Өвөл ирэхгүй бол өвөл дээр очино оо! :-)

Стамбулд энэ жил өвөл болох шинж алгаа. Өвөл ирэхгүй бол өвөл дээр очивол яасан юм бэ? Өөрөөр хэлбэл бидний хамтаар БУРСА-д очиж "аврага уулан" дээр өвөл гуайтай учиран золгоё оо гэвэл choloottsag@gmail.com эсвэл Geziklub@yahoo.com хаяг руу нэр овгоо шивсэн цахилгаан шуудан илгээхэд болох юмаа. Мэдээж үнийн хувьд боломжийн (30YTL: хоол замын зардал оролцоод) байхаас гадна өвлийн амралтаар (27н юм уу 28нд явах бодолтой байсанч 1.т хүмүүс бүрдэхгүй байгаа 2.т ажилийн өдрүүдэд явбал очоод бага хүнтэй байхаас гадна цана чаргаа хямдралтай авах боломжтой байх гэсэн үүднээс 2 сарын нэгний 4 дэхь өдөр явахаар болсныг мэдэгдэе.) таарах болно. Хэрэв та дээрх цахилгаан шуудангийн хаягаар нэр овог утасны номероо шивэн илгээвэл тус аялалын тодорхой мэдээлэлийг утас руу тань явуулах болно. Одоогийн байдлаар 27н хүний багтаамжтай миди автобусаар (хүн бага бүртгүүлсэнээс болоод автобусныхаа хэмжээг жижигсэгэн 20н хүний багтаамжтай автобус хөлсөлөх болсон тул эхний 20н хүнд хамрагдахын тулд та яараарай) өглөөдөө гараад, өдөртөө уулан дээрээсээ буулгүйгээр börek, çörek идээд оройдоо хоолонд орчихоод Стамбул руугаа гарахаар төлөвлөсөн байгаа болно. Мөн 0544-3596355 болон 0546-8708719 тоот утас руу мэссэжээр бүртгүүлэж болно шүү!