Monday, December 25, 2006

Шинэ жил ирлээ.

Шинэ жилийн оройн программ:

21:00т хүндэтгэлийн зоог
21:30-23:50 г хүртэл авьяaс бэлэг нь шалгарсан оюутануудын бяцхан концерт

23:50-00:30 г хүртэл шинэ оноо угтах үйл ажиллагаа
00:30 с хойш мэдээж дискo

Оюутан бидний уулзалдан балaй авах газрын хаяг:

Yeni Gül Düğün Salonu

Millet Cad. Yekta Efendi Sk.
No:2 Aksaray
(Haseki Hast. ışıklar karşısı)
Tel: (0212) 621 96 50 - 523 59 98

Сайхан хотын хөөрхөн залуус та бүхэн сүлд модны наадамдаа олролцох билетүүдээ


Цогт-Эрдэнэ B
oğaziçi 0544-3596355

Булган Boğaziçi 0543-5046944

Энх-Од İTU 0543-4481232

Баттуяа Marmara Göztepe kampusu 0543-4079379

Үнэнгэрэл Marmara Bahçelievler Kampusu 0544-8512343

Нансалмаа İstanbul Avcılar kampusu 0544-8512459

Номинчулуун İstanbul Avcılar kampusu 0546-8708719

Баасанбат İstanbul Beyazıt kampusu 0544-4790781

Бадрах Mimar Sinan 0543-7877219

Хангай İTU 0546-4225305

нараас авч болно. Үнэ 30. хүндэтгэлийн зоог, 1 архин төрлийн бүтээгдэхүүн, 1 уух юм, шинэ жилийн бялуу, оргилуун дарс, цацагт хяруул мэдээж sınırsız eğlence.

Дисконы үеэр бар ажиллжх бөгөөд мэдээж үнэ нь ч боломжийн.

шар айрaг-3,5YTL

жүүс, газтай ундаа-1.5YTL

Водка-5YTL

Виски-7YTL

Импортын архи-8YTL болно.

Sunday, December 24, 2006

Шинэ коток нээгджээ.

Бидний очиж гулгадаг коток нь саяхныг болтол Стамбул дахь ганц коток байсан юм. Энэ жилийн найман сард Стамбулд нэгэн шинэ коток байгуулагдсан нь 400 m² талбай бүхий "Park Orman" дахь "IcePark" коток юм. Өдөр бүр 07:00-24:00 хүртэл 17н цагийн турш нээлттэй тус паркад ажлийн таван өдөр 45 мин-ий хугацаатaйгаар гулгахад 12.50 YTL бол амралтын өдрүүдэд 15.00 YTL юм байна.

Friday, December 22, 2006

Энэ удаа нэг их унасангүй ээ

Энэ удаа хүмүүс нь мэргэшээд ч тэр үү унаж байгаа хүн нэг их харагдсангүй :-)
Тэг голд нь барьсан том мод нь тансаг харагдаж байсан. Ирээгүй хүүхдүүдийн "шээс нь гойжиг" :-). Зарим зургийг монтурнэт цэг комд тавьсан шүү!

Thursday, December 21, 2006

"Heybeli" арал


Мармара далайн дунд орших есөн арлын нэг. Хар газрын хувьд 9н арлын хоёр дахь том нь болох туc арлын үүсэл нь 8000аад жилийн өмнө хамгийн сүүлийн мөсөн эриний дараах усан галвын үед усанд дарагдсан жижиг уулуудын орой юм гэж үздэг байна

Çamlıca tepe

Өнгөрдөг оны 4н сарын нэгэнд оюутаны холбооны даргаа сонгосоны дараа олонхийн саналаар олонхь Çamlıca tepe рүү гарсан бөгөөд Çamlıca tepe нь Стамбулыг дээр нь барьсан гэх 7н довний нэг юм.
Түүнчлэн тус довон дээр радио болон телевизийн сувгуудын сигналийг хүлээн аваад бидний хүлээн авагч руу дамжуулдаг аварга антэннуд байрладаг юм.
Çamlıca tepe-нээс Стамбул ч гоё харагддаг юм байна билээ шүү!

Çanakkale

ТДК-н (Türk Dünya Kordinatörlüğü) тусламжтайгаар Çanakkale руу бас яваад үзчихсээн..

Үндэсний бахархал Их Чингис Хаан


Хүний нутагт эх нутгийн маань тоос нь хүртэл сайхан санагддаг юм билээ. Турк улсад элээсэн 4н жилийн турш эх орно ингэж их санагалзсан нь үгүй гэмээр... Алхам дутамд тааралдах Чингис хааны зурагтай шошгийг хараад эх орноороо бахархахын зэрэгцээ эмзэглэхгүй байхын аргагүй.

Нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн миний, бидний үндэстний одоогийн байр байдалыг бодох тусам зүрх шимширмээр.


“Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс” нэртэй үзэсгэлэн Sakip Sabanci Музейд 12н сарын 7нд нээгдсэн бөгөөд 2007 оны 4н сарын 8ныг дуустал үргэлжилэх юм байна.Тус үзэсгэлэн Kunst und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland-Бонн, Staatliches Museum für Völkerkunde-Мүних, Kunsthistorisches Museum- Виянна, Доод Австар мужийн Боловсрол Шинжлэх ухаан Урлагийг хариуцсан сайд болон Sabancı их сургууль Sakıp Sabancı Mузэйн хамтийн ажиллагаа, Garanti Бaнкны ивээн тэтгэлгээр, Монголын үндэсний Музей, Европ, Туркын Музейнүүдээс цуглуулсан 600н бүтээл олны хүртээл болoхоос зарим бүтээл нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй бүтээлүүд юм байна.


Тус үзэсгэлэнгийн үеэр
музейд байрлах салонуудад конфранс, галэpрэйн тухай харилцан cанаа бодолоо солилцоx яриа, хүүхдүүдэд боловсрол олгох програмууд болох юм байна.

Gezi ve Kültür клуб 12 сарийн 16ны өдөр хэсэг нөхдийн хамтаар тус музей рүү явцгаасан билээ. Пиккасогийн зургийн үзэсгэлэнг бодоход илт бага хүн үзэж байсаныг нуугаад юу хийхэв.

Нойроо харамлаад :-) эсвэл ажилтай байсан нөхөддөө зориулан доор хаягий нь сийрүүлэе.

Sakıp Sabancı Cad. No:22
Emirgan 34467
İstanbul

Монголоо танилцууллаа, Монгол хүн гэдгээрээ дахин нэг бахархлаа.

‘Чөлөөт цаг’ Gezi ve Kültür клуб , Чингис хааны мэндэлсэний 840н жил, Тулгар Төр байгуулагдасаны 800н жилийн ойг тохиолдуулан, Cтамбул хот дахь Монгол оюутнуудын сурдаг их дээд сургуулиуд дээр,

сургууль болгоноос баг бүрдүүлэн, сургууль хоорондын уралдааны журмаар Монгол орноо танилцуулсан билээ.

Тус танилцуулах vйл ажиллагаа нь:

1.Boğaziçi, 23-24. 05.2006, Güney kampusu/ Hisarüstü

2.Маrmara, 17-18.05.2006, Göztepe kampusu/ Göztepe

3.Мimar Sinan 15-16.05.2006 Findikli kampusu

4. ITU 05.05.2006 Maslak kampusu

5. Isтаnbul 03-04 .05.2006 Avcilar ve Beyazit kampusu

6. Fatih 25-27.04.2006 Hadimkoy kampusu

зэрэг 6н сургуулийн 7н төв дээр, дээрх товлосон өдрүүдэд оюутнуудын нөр их зүтгэлээр, дуутай, хуууртай, буузтай, банштай болж өнгөрсөн билээ.

Багуудаас Маrmara сургуулийн багийг илүүг санаачлан, олны сонирхолийг татаж чадсан хэмээн үзэж Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс үзэсгэлэнг багаараа үнэгүй үзэх эрхийн бичиг болон багийн бүрэн бүтэн байдал, багийн гишүүдийн идэвхийг үнэлсэн талархалын бичгийг Gezi ve kültür kлубийн ахлагч Н.Номинчулуун Marmara багийн ахлагчид гардуулан өгcөн билээ.


Garipçe



Стамбул хотын Sarıyer дүүрэгт холбоотой жижигхэн загасчны хотхон юм. Маниус бас загас барьчих санаатай баахан оролдсон даанч...

Цасан дээр унаж сурсаан, одоо мөсөн дээр унаж сурнаа :-)


Унаж тусаж хашрах биш дараагийнхаа аялалаар Галлэрэй худалдааны төв дахь коток руу явлаа.

Мөсөн дээр унах ч чанга байна лээ шүү, цас хажууд нь хөвөн даавуу л гэсэн үг :-)

Галлэрэй худалдааны төвийн тухай бяцхан яриа дэлгэхэд Туркийн анхны төвлөрсөн худалдааны төв юм гэнэ лээ шүү!

Нээлтийг нь 1988 онд тэр үеийн сайд Turgut Özal хийсэн бөгөөд "modern" амьдарлийн хэв маягийн тэмдэг болсон юм байна.

Дашрамдахад 12 сарын 22ний 6н цагаас дахин нэг удуу олноороо мөсөн дээр унах сургуулилт хийнэ шүү!

Энхбатийн шүүмжилэлийг хүлээн зөвшөөрөөд Галлэрэй төвийн хаягийг сийрүүллээ.

Adres: Sahilyolu 34158 Ataköy İstanbul
Galleri Danışma Telefonu: 0212 559 95 60
Galleria Fax : 0212 560 05 38

Ulaşım Bilgileri

Dolmuş : Yeşilköy – Taksim Dolmuşları
Otobüs :
Eminönü Yeşilköy Otobüsleri: 81 numara


Олноороо ирээрэй!


Wednesday, December 20, 2006

Түүүхтэй хөтлөлцөн алхсан хэдэн хором

5н сарын 19ны өдөр нар дээр мандан, маниус Стамбул дахь түүхэн гайхамшигуудыг "гэсэн" явлаа. Yнэхээр гайхамшигтай. İustinianos хааны зарлигаар 100н дархны удирдлаган доорх 10,000 ажилчин, 532 онд эхлэн 537 оны 12 сарын 27нд баригдаж дууссан байна. 916 жилийн турш Христийн сүм байсныг Fatıh Sultah Mehmet Стамбулыг эзэлсэнийхээ дараагаар лалын сүм болгон 481 жил хэрэглэсэнй дараа музей болгон хэрэглэх болсон байна.

Topkapı музей нь Fatih Sultan Mehmet-н зарлигаар 1460 онд баригдаж эхлэн 1478 онд ашиглалтанд орсон юм байна. Тус ордон нь 380н жилийн турш хаадын төв ордоны үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Dolmabahçe ордонг баригдасаны дараагаар үүргээ алдсан байна.

Atatürk-ийн зарлигаар 1924 оноос музей болгон ашиглагдах болсон байна.

Тус музей дэхь мянга мянган үзвэрээс хамгийн шунал хөдөлгөм нь гарцаагүй Kaşıkçı алмас мөн юм 86н карат тус алмас нь дэлхийд хамгийн их мэдэгддэг 22 дахь алмас юм байна.


Цанаар гулгах нь гулгаж чадахгүй нь унан тусан ...


Бидний дараагийн аялал маань Bursa-Uludag дахь цанын бааз байсан юм. Tус оны 4 дүгээр сарын 3нд 22 оюутаны оролцoотойгоор цанаар гулгах нь гулгаж чадахгүй нь унан тусан нэг өдрийг олноороо зугаатай өнгөрөөв. Ханаталаа цас харсан даа :-)

“Чөлөөт цаг” аялалын клубын тухай


“Чөлөөт цагаялалын клуб нь 2005 оны 3н сард Стамбулын Их сургуулийн оюутан Н.Номинчулууны санаачилсанаар 4н гишүүнтэйгээр үүссэн бөгөөд анхны аялалаа мөн сарын 10нд SS (Sakıp Sabancı) музэйд нээгдсэн алдарт зураач, modern зургийн том төлөөлөгчидийн нэг, кубизм урсгалын үндэслэгч Пиккассогийн уран зургийн үзэсгэлэнгээр айлчиллаа. Очер гэж байна байна.

Музей дотор батер татахыг хориглодог юм билээ харамсалтай нь ;-(

Тус үзэсгэлэнд 130иад зураг тавигдсан билээ.