Wednesday, December 20, 2006

Түүүхтэй хөтлөлцөн алхсан хэдэн хором

5н сарын 19ны өдөр нар дээр мандан, маниус Стамбул дахь түүхэн гайхамшигуудыг "гэсэн" явлаа. Yнэхээр гайхамшигтай. İustinianos хааны зарлигаар 100н дархны удирдлаган доорх 10,000 ажилчин, 532 онд эхлэн 537 оны 12 сарын 27нд баригдаж дууссан байна. 916 жилийн турш Христийн сүм байсныг Fatıh Sultah Mehmet Стамбулыг эзэлсэнийхээ дараагаар лалын сүм болгон 481 жил хэрэглэсэнй дараа музей болгон хэрэглэх болсон байна.

Topkapı музей нь Fatih Sultan Mehmet-н зарлигаар 1460 онд баригдаж эхлэн 1478 онд ашиглалтанд орсон юм байна. Тус ордон нь 380н жилийн турш хаадын төв ордоны үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Dolmabahçe ордонг баригдасаны дараагаар үүргээ алдсан байна.

Atatürk-ийн зарлигаар 1924 оноос музей болгон ашиглагдах болсон байна.

Тус музей дэхь мянга мянган үзвэрээс хамгийн шунал хөдөлгөм нь гарцаагүй Kaşıkçı алмас мөн юм 86н карат тус алмас нь дэлхийд хамгийн их мэдэгддэг 22 дахь алмас юм байна.


No comments: