Thursday, December 21, 2006

Монголоо танилцууллаа, Монгол хүн гэдгээрээ дахин нэг бахархлаа.

‘Чөлөөт цаг’ Gezi ve Kültür клуб , Чингис хааны мэндэлсэний 840н жил, Тулгар Төр байгуулагдасаны 800н жилийн ойг тохиолдуулан, Cтамбул хот дахь Монгол оюутнуудын сурдаг их дээд сургуулиуд дээр,

сургууль болгоноос баг бүрдүүлэн, сургууль хоорондын уралдааны журмаар Монгол орноо танилцуулсан билээ.

Тус танилцуулах vйл ажиллагаа нь:

1.Boğaziçi, 23-24. 05.2006, Güney kampusu/ Hisarüstü

2.Маrmara, 17-18.05.2006, Göztepe kampusu/ Göztepe

3.Мimar Sinan 15-16.05.2006 Findikli kampusu

4. ITU 05.05.2006 Maslak kampusu

5. Isтаnbul 03-04 .05.2006 Avcilar ve Beyazit kampusu

6. Fatih 25-27.04.2006 Hadimkoy kampusu

зэрэг 6н сургуулийн 7н төв дээр, дээрх товлосон өдрүүдэд оюутнуудын нөр их зүтгэлээр, дуутай, хуууртай, буузтай, банштай болж өнгөрсөн билээ.

Багуудаас Маrmara сургуулийн багийг илүүг санаачлан, олны сонирхолийг татаж чадсан хэмээн үзэж Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс үзэсгэлэнг багаараа үнэгүй үзэх эрхийн бичиг болон багийн бүрэн бүтэн байдал, багийн гишүүдийн идэвхийг үнэлсэн талархалын бичгийг Gezi ve kültür kлубийн ахлагч Н.Номинчулуун Marmara багийн ахлагчид гардуулан өгcөн билээ.


No comments: