Thursday, December 21, 2006

Үндэсний бахархал Их Чингис Хаан


Хүний нутагт эх нутгийн маань тоос нь хүртэл сайхан санагддаг юм билээ. Турк улсад элээсэн 4н жилийн турш эх орно ингэж их санагалзсан нь үгүй гэмээр... Алхам дутамд тааралдах Чингис хааны зурагтай шошгийг хараад эх орноороо бахархахын зэрэгцээ эмзэглэхгүй байхын аргагүй.

Нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн миний, бидний үндэстний одоогийн байр байдалыг бодох тусам зүрх шимширмээр.


“Чингис хаан түүний өв залгамжилагчид- Их Монгол Улс” нэртэй үзэсгэлэн Sakip Sabanci Музейд 12н сарын 7нд нээгдсэн бөгөөд 2007 оны 4н сарын 8ныг дуустал үргэлжилэх юм байна.Тус үзэсгэлэн Kunst und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland-Бонн, Staatliches Museum für Völkerkunde-Мүних, Kunsthistorisches Museum- Виянна, Доод Австар мужийн Боловсрол Шинжлэх ухаан Урлагийг хариуцсан сайд болон Sabancı их сургууль Sakıp Sabancı Mузэйн хамтийн ажиллагаа, Garanti Бaнкны ивээн тэтгэлгээр, Монголын үндэсний Музей, Европ, Туркын Музейнүүдээс цуглуулсан 600н бүтээл олны хүртээл болoхоос зарим бүтээл нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй бүтээлүүд юм байна.


Тус үзэсгэлэнгийн үеэр
музейд байрлах салонуудад конфранс, галэpрэйн тухай харилцан cанаа бодолоо солилцоx яриа, хүүхдүүдэд боловсрол олгох програмууд болох юм байна.

Gezi ve Kültür клуб 12 сарийн 16ны өдөр хэсэг нөхдийн хамтаар тус музей рүү явцгаасан билээ. Пиккасогийн зургийн үзэсгэлэнг бодоход илт бага хүн үзэж байсаныг нуугаад юу хийхэв.

Нойроо харамлаад :-) эсвэл ажилтай байсан нөхөддөө зориулан доор хаягий нь сийрүүлэе.

Sakıp Sabancı Cad. No:22
Emirgan 34467
İstanbul

No comments: